2021.11.19-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвийн барилгын ажилд техникийн хяналт хэрэгжүүлж ажиллалаа.

2021-11-30
2021.11.19-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвийн барилгын ажилд техникийн хяналт хэрэгжүүлж ажиллалаа.
♦️ ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИК ХЯНАЛТЫГ: Хэнтий аймгийн ГХБХБГазар
♦️ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧ: “Тэтү” ХХК
♦️ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧ: "Баярмега" ХХК
♦️ БАЙРШИЛ: Хэнтий аймаг Дэлгэрхаан сум
♦️ ТӨСӨВТ ӨРТӨГ: 509 сая төгрөг
♦️ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦАА:
2021 оны 07 дүгээр сарын 21-ны өдөр
2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Ажлын явц: 2021 оны 11-р сарын 19-ны байдлаар ажлын талбайд 12 ажилтан дотор ханын шавардлагын ажил, гадна фасадны ажил хийгдэж байна. Нийт ажлын явц 81%
Өгөгдсөн үүрэг даалгавар: Талбайн эмх цэгцийг хангаж ажиллах , ХАБЭА-н ажиллагаа, халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажилллах, барилгын ажлын технологи дарааллыг баримталж ажиллах гэсэн зааварчилгаа өглөө. Захиалагчийн техник хяналтыг гүйцэтгэсэн ГХБХБГазрын Хяналтын инженер, МУ-ын зөвлөх инженер Н.Ганболд ГХБХБГазрын Хяналтын инженер, МУ-ыг зөвлөх инженер Н.Ганболд, хяналтын инженер Б.Оюундарь
 
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР