2021.11.10-ны өдөр Өмнөдэлгэр сумын 20 ортой эмнэлэгийн барилгад хяналт хэрэгжүүлж ажилласан тухай

2021-11-23
2021.11.10-ны өдөр Өмнөдэлгэр сумын 20 ортой эмнэлэгийн барилгад хяналт хэрэгжүүлж ажилласан тухай
♦️ХҮЧИН ЧАДАЛ: 20 ор
♦️БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭГЧ: “Принцесс-Озера” ХХК
♦️ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА: БХТ, Аймгийн ГХБХБГазар
♦️ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧ: “Голомт өргөө” ХХК
♦️ТӨСӨВ: 1.9 тэрбум
♦️АЖИЛЛАХ ХУГАЦАА:
2021 оны 07 сарын 01 өдрөөс
2022 оны 11 сарын 01 өдөр
Ажлын явц: 2021 оны 11 сарын 10-ны өдрийн байдлаар 1-р давхрын хучилтын хэв хашмал арматурчлалын ажил хийгдэж байна.
Үүрэг даалгавар: Халдвар хамгаалал, ХАБЭА-н ажиллагааг сахиж, талбайн эмх цэгцийг хангаж ажиллах, зургийн дагуу ажлын технологийн дарааллыг мөрдөж ажиллах, хүйтний улиралд бетон цутгалтын ажил гүйцэтгэх технологийн карт боловсруулж БХТ-өөр батлуулж мөрдөж ажиллах, цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ битүүмжилж халаалт тавьж бэхжилтийг хангуулах гэсэн заавар, зөвлөгөө өглөө. Хяналт хэрэгжүүлж ажилласан ГХБХБГазрын дарга Д.Баярхүү, хяналтын инженер Б.Оюундарь
 
</div><div id=
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР