ЗӨВЛӨХ болон МЭРГЭШСЭН инженерийн зэрэг ГОРИЛОХ, СУНГАХ инженерүүдэд зориулсан сургалтыг ОНЛАЙН-ВИДЕО хэлбэрээр зохион байгуулж байна.
2021-11-11


ЗӨВЛӨХ болон МЭРГЭШСЭН инженерийн зэрэг ГОРИЛОХ, СУНГАХ инженерүүдэд зориулсан сургалтыг ОНЛАЙН-ВИДЕО хэлбэрээр зохион байгуулж байна.
Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо нь Барилга хот, байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв болон бусад ижил төрлийн төрийн бус байгууллагуудтай хамтран Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодоор хийж гүйцэтгүүлэх төрийн бодлогын хүрээнд "Зөвлөх болон Мэргэшсэн инженерийн зэрэг горилогч, сунгагч нарт зориулсан сургалт"-ыг зохион байгуулж байна.
Бид "Барилгын салбарын ажилтны сургалт"-ын хүрээнд өөрийн эрхлэн явуулж буй сургалтын мэдээллийг та бүхэнд хүргүүлж байна. Үүнд:
1. ЗӨВЛӨХ болон МЭРГЭШСЭН инженерийн зэрэг ГОРИЛОХ, СУНГАХ инженерүүдэд зориулсан сургалтыг ОНЛАЙН-ВИДЕО хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд тухайн суралцагч сургалтын сайтад өөрөө бүртгүүлэн, төлбөрөө банкны төлбөрийн систем ашиглан төлж, хичээлээ өөрийн цаг зав, хугацаанд тааруулан хэдийд ч хаанаас ч үзэх боломжтой байгаа.
Өөрөөр хэлбэл манай хичээл нь surgalt.macc.mn сургалтын сайтад видео хэлбэрээр байршсан байгаа бөгөөд тухайн хүн системд бүрдүүлэн хичээлээ үзээд явснаар цаг хугацааг хэмнэх давуу талтай.
/ Онлайн сургалтын танилцуулгыг фото хэлбэрээр оруулав/
2. "Барилгын үйлдвэрлэлийн ажлын удирдагч нарын сургалт"-нд зориулсан 6 цуврал бүхий барилгын ажлын гарын авлагыг 2021 онд эрхлэн гаргасан байгаа бөгөөд тус номийн дээжийг Та болон танай хамт олонд хүргүүлж байна. Тус ном нь өдгөө барилгын компани, барилгын инженерүүдийг гарын авлага болж олон нийтийн хүртээл болоод байна.
Санал асуулга