ӨМНӨДЭЛГЭР СУМАНД ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ-НЭЭЛТТЭЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА ОРОН НУТАГТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2021-11-02






Газрын харилцаа-Цахим шилжилт аяны хүрээнд ЗДТГазрын албан хаагчдад болон 32 иргэнд газрын цахим систем egazar.gov.mn, egazar гар утасны аппликейшн, Газрын биржийн цахим систем /MLE.MN/-ийн талаар танилцуулан мэдээлэл хийлээ.
Өдөрлөгийн үеэр шинээр газар өмчлөх 103, эзэмшиж буй хашааны газраа өмчлөх 4, өмнө нь гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран өмчилсөн газрыг гэр бүлийн нэг нэг гишүүнд шилжүүлэх тухай 5 иргэн Засаг даргын захирамжийг гаргуулж, кадастрын мэдээллийн санд 112 иргэний газрын мэдээллийг бүртгэн орууллаа. Мөн 94 иргэнд кадастрын зураг, хянан баталгаа хэвлэн өгч нийт 119 иргэнд газрын үйлчилгээг үзүүлж ажиллалаа.
Санал асуулга