Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллав.

2021-09-06

    Чингис хотын гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, Хэрлэн нэгдүгээр сургуулийн барилгын явц, "Шинэ Өндөрхаан" хороолол, ТОСК-ын 60 айлын барилгын төлөвлөлт, "Тэмүүжин" хаус хорооллын дэд бүтэц, “Хэнтий орон сууц”-ын барилгын явц,  шинээр ашиглалтад орсон хоногт 3000м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын байгууламж зэрэг бүтээн байгуулалтуудтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

     Барилга, Хот байгуулалтын яамны сайд Б.Мөнхбаатар “Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар”-ын ажилтан, албан хаагчидтай уулзаж байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР