Хэнтий аймгийн Чингис хотын Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажилд барилга байгууламж байнгын ашиглалтанд оруулах комисс ажиллаж ашиглалтанд хүлээж авлаа.

2021-08-10
 
• ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИК ХЯНАЛТЫГ: Хэнтий Аймгийн ГХБХБГазар
• ГҮЙЦЭТГЭГЧ: “Комфорт Импэкс” ХХК
• ЗОХИОГЧ: “Наран рашаан” ХХК
• БАЙРШИЛ: Хэнтий аймаг Хэрлэн сум
Хэнтий аймгийн Чингис хотын Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дууслаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд есөн аймгийн Цэвэрлэх байгууламжийг ажил хийгдэж байгаа.
Энэхүү төслийн үр дүнд Хэнтий аймгийн төвд хоногт 3000 м3 хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах нөхцөл бүрдлээ.
Аймгуудад анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулж, тус төслөөр хэрэгжүүлж байгаа нь онцлог юм. Түүнчлэн эдгээр цэвэрлэх байгууламжуудыг барьж ашиглалтанд өгөн, амжилттай ашиглалтанд оруулах нь бусад аймгуудын төвд цаашид цэвэрлэх байгууламж барих жишиг болж байна.
Шинээр барьсан Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явах ашиглагч байгууллага болох “ Хэнтий-Ус” ОНӨААТҮГ-ийн 20-25 ажилтныг онолын болон танилцуулах сургалтад хамруулаад байна.
Барилга, байгууламжийг ашиглалтад хүлээж авсан өдрөөс эхлэн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил 1 жилийн хугацаанд хийгдэнэ.
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР