Дэлгэрхаан сумын Монголын Нууц Товчоо цогцолборын барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналтыг хийлээ.

2021-08-06
Ажлын нэр, байршил: Дэлгэрхаан сумын Монголын Нууц Товчоо цогцолборын барилга угсралтын ажил
Гүйцэтгэгч: "Хасу мегаватт"ХХК
Зураг төсөл зохиогч байгууллага: "Зэт Эм И" ХХК
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: Улсын төсөв 1,500,0 сая төгрөг
Ажлын явц: 50%
Газар шороо, суурийн цутгалт дуусч металл хийцийн бэлдэц хийгдэж дууссан. Металл хийцийн угсралтын ажил үргэлжлэх ёстой боловч 2020 онд санхүүжих 700,0 сая төгрөгийн үлдэгдэл болох 150,0 сая төгөргийн санхүүжилт болон Улаанбаатар хот дах үйлдвэрт бэлтгэгдэж буй металл сэлэмийн ажил дуусахыг хүлээж барилга угсралтын ажил зогсолтын байдалтай байна. Барилгын материалын нийүүлэлт үнийн өсөлтөөс гадна гүйцэтгэлийн санхүүжилт маш их удаашралтай олгогдож байгаа нь ажил удааширч зогсоход нөлөөлж байна. Ажлын хэсгээс 2 давхараас дээш байрлуулах 10 м өндөртэй металл цамхагийг байрлуулахдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж анхаарал болгоомжтой ажиллах, металл угсралтыг хийхдээ газардуулагын ажлыг хамт хийж аяга цахилгаанаас урьдчилан сэргийлэх талаар анхаарулга өгч, барилгын ажлыг шуурхайлах асуудлаар дахин ярилцаж шийдвэрлүүлэхээр зөвшилцлөө.
Хяналт хийсэн: Б.Гантөгс
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР