“Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлыг хамгаалах” төсөл 2021 онд Баян-Овоо, Баян-Адрага, Норовлин сумдад хэрэгжихээр боллоо.

2021-02-02

            “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлыг хамгаалах” төсөл 2021 онд Баян-Овоо, Баян-Адрага, Норовлин сумдад хэрэгжихээр боллоо. ДДБОС-ын 7 дугаар шатны санхүүжилтийн хүрээнд НҮБ-ын ХХААБ тэргүүлэн ажиллаж буй Хуурайшилт ихтэй газар нутгийн ойн тогтвортой менежментэд үзүүлэх нөлөөллийн хөтөлбөрийн хүрээнд Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төслийг (“Дорнод хээрийн төсөл”) хэрэгжүүлэх юм. Монгол Улсад уг төслийг ХХААБ нь ДБХС-тэй хамтран хэрэгжүүлэх бөгөөд төслийн гүйцэтгэгчээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) болон бусад түнш байгууллагуудтай хамтран ажиллах болно. Төслийн үндсэн зорилго нь Дорнод Монголын хээрийн бүсэд талуудын оролцоо, газар нутгийн нэгдмэл түвшин, зах зээл-өртөгийн сүлжээнд тулгуурлан, байгаль хамгаалал, нутгийн иргэдийн тогтвортой, дасан зохицсон амьжиргааг дэмжих замаар хуурай, гандуу бүс нутгийн экосистемийн доройтлыг бууруулж, биологийн олон янз байдлыг хомсдохоос урьдчилан сэргийлэхэд оршино. Төсөл доорх газрын зурагт харуулсан Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн есөн суманд хэрэгжих бөгөөд мөн улс, аймгийн түвшинд хамаарах зарим үйл ажиллагааг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. 

Төслийн  товч танилцуулга болон Байгаль, орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээтэй ЭНД-ээс танилцана уу.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР