АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2020 ОНД ИРГЭНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ,ЗОРИУЛАЛТЫГ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭН БАТЛАГДЛАА.



Аймгийн хэмжээнд 2020 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил , хэмжээ, зориулалтыг 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 12 дугаар хуралдаанаар хэлэлцэн батлагдлаа.
2020 онд аймгийн хэмжээнд нийт 1335 иргэнд 132,21 га газрыг гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар өмчлүүлнэ. Үүнээс:
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар
- Шинээр өмчлүүлэх – 1098 иргэнд 100.06 га
/Батноров, Батширээт, Баян-Адрага, Баян-Овоо, Баянхутаг, Биндэр, Бор-Өндөр, Дадал, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн, Норовлин , Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Хэрлэн нийт 15 суманд шинээр газар өмчлүүлнэ./
- Эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх – 233 иргэнд 31.42 га
/Батноров, Норовлин, Баян-Адрага, Бор-Өндөр, Галшар, Дадал, Дархан, Жаргалтхаан, Норовлин, Өмнөдэлгэр, Хэрлэн сумдад эзэмшиж байгаа хашааны газрыг үнэгүй өмчлүүлнэ./
Аж ахуйн зориулалтаа
- 3 иргэнд 0,64 га
/Бор-Өндөр, Өмнөдэлгэр сумдад/