ГЗБГЗЗГ-н дарга Ц.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт “Улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцуулах” уулзалтыг хийлээ.

2019-05-20

    Хэнтий аймагт “Төрөөс газрын харилцааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцуулах уулзалт”-ыг Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Аймгийн засаг дарга Н.Ганбямба,  Аймгийн засаг даргын орлогч Ц.Чогсомжав, Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Аймгийн ХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, Аймгийн БОАЖГ-ын дарга Б.Дархантөр, Аймгийн УЦУОШГ-ын дарга Л.Чулуун, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын Захирагч Ц.Идэрбат  болон ГХБХБГ-ын дарга, холбогдох мэрэгжилтнүүдийг оролцуулан зохион байгууллаа.

Уулзалтын хүрээнд Газрын харилцааны чиглэлээр төрөөс хэрэгжүүлж байгаа ажил сэдвээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Улсын Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний танилцуулга сэдвээр ГЗБГЗЗГ-ын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан, Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн талаар ГЗБГЗЗГ-ын Хот байгуулалтын хэлтсийн дарга Г.Цогтсайхан, ГЗБГЗЗГ-ын Архивын мэдээллийн төвийн дарга Н.Адилбиш нар мэдээлэл хийлээ.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР