Хэрлэн сумын 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлын явцад хяналт хийлээ
Хөвсгөл геологи ХХК-ий гүйцэтгэж буй Хэрлэн сумын 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлын явцад хяналт хийлээ. Энэ өдөр ажлын талбайд 12 хүн ажиллаж байгаа гэх боловч өглөөний 10 цаг хүртэл ажлын байранд ажиллаж байгаа хүнгүй, хар шал цутгаад оройтож тарсан тул амарч байгаа, өнөөдрөөс 2 дугаар давхарын дамнуруу хэв хашмал хийх, цутгах ажлууд хийгдэж эхлэнэ гэсэн тайлбарыг барилгын даамал өглөө.
Одоогоор тус барилгад ханын дүүргэлтийн болон дотор сангийн материалууд ирээгүй, материал хүлээлтийн байдалтай хэт удаан ажиллаж байгаа тул гэрээт хугацаандаа ашиглалтад орох боломжгүй байгаа талаар мөн адил удааширалтай байгаа Өмнөдэлгэр сумын цэцэрлэгийн барилгын тухай албан бичгийг АЗДТГ, БХТөвд болон гүйцэтгэгч компаниудад хүргүүллээ.