Аймгийн хэмжээнд 2021 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг АИХурлаар хэлэлцүүлэн батлууллаа.

2020-12-22

    Сумдын ИТХурлаар батлагдсан 2021 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээг, аймгийн хэмжээнд нэгтгэн, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар худалдаанаар Аймгийн хэмжээнд 2021 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг хэлэлцүүлэн 04 тоот тогтоолоор батлагдлаа.

2021 онд аймгийн хэмжээнд 1913 иргэнд 185,23 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:

  • Шинээр өмчлүүлэх-1721 иргэнд 170,39 га
  • Эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх-189 иргэнд 14,37 га
  • Аж ахуйн зориулалтаар 3 иргэнд 0,48 га.

АИТХурлын тогтоолын дагуу аймгийн хэмжээнд 2021 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг Засгийн газрын тогтоолд оруулах саналаа ГЗБГЗЗГазарт хүргүүлээд байна.

 

ГХБХБГазар

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР